You are currently viewing ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН – 2024

ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН – 2024

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын А/27, А/25 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эрүүл Шүд” арга хэмжээний хүрээнд Увс аймгийн ЕБ сургуулиудын 9-12 настай хүүхдүүдийн дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр 2024.10.07-өдөр зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд багш, сурагч, шүүгч нарыг бэлтгэх сургалт нийт 275 хүнд зохион байгуулж ажиллаа.

Тэмцээний зорилго: Сургуулийн орчинд хүүхдийг эрүүл дадалтай болгох, “Шүд амны хөндийн болон гарын эрүүл ахуйн” боловсрол олгох, шүд угаах аргачлалыг эзэмшүүлэх, сургуулийн эмч, багш, эцэг эх асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, хүүхэд нэг нэгэндээ зааж сургах, шүд болон гар угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршино.

✅Тэмцээнд нийт 25 багийн 200 сурагч, 75 сургагч багш оролцсоноос:

🥇Тэргүүн байранд 3-р сургуулийн “Болор цахиур” баг.

🥈Дэд байранд 1-р сургуулийн “Shiny teeth” баг.

🥉Гутгаар байранд 1-р сургуулийн “Аваргууд” баг тус тус шалгарлаа.

🏅“Шилдэг хувцаслалттай баг” -аар 5-р сургуулийн “Эрүүл шүд – эрүүл ирээдүй” баг шалгарлаа.

🏅“Шилдэг сурагч” – аар 1-р сургуулийн сурагч Д.Дэлгэрмаа,

🏅“Шилдэг сурагч” – аар 2-р сургуулийн сурагч Б.Сэр-од нар тус тус шалгарлаа.

Тэмцээний санхүүжүүлэгч байгууллага:

📌ДЭМБ, ЭМЯ

Тэмцээний хэрэгжүүлэгч байгууллага:

📌 Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв

Хамтран зохион байгуулагчид:

📌Эрүүл мэндийн газар

📌ЗДТГ

📌Насан туршийн суралцахуйн төв