Байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
Нэг. Байгууллагын удирдлага, хөгжлийн стратеги
1.1. Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлж, бодлогын шийдвэр гаргалтанд мэдээ мэдээллийн ашиглалтыг сайжруулах.
1.2. Эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон, салбар хоорондын болон нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах.
1.3. Байгууллагын хөгжлийг дэмжих замаар хариуцлага, үр дүнтэй байгууллагын соёл бий болгох.
1.4. Эрүүл мэндийн салбарт улс хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилт ханган, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын ба хувийн салбарын зохистой бүрдэл бий болгох.
Хоёр. хүний нөөцийн хөгжлийн стратеги:
2.1.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын хамтын ажиллагаа, орон нутгийн оролцоог өргөжүүлэх замаар хүний нөөцийн хөгжлийг хангах.
2.2. Эрүүл мэндийн салбарын урт хугацааны төлөвлөлтийг оновчтой хийн, эрүүл мэндийн байгууллагуудыг бүтэц үйл ажиллагааны стандартад нийцсэн орон тоогоор хангах.
2.3. Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, тасралтгүй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох.
2.4. Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.
2.5. Бүх түвшинд эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, соёл, зан үйлийг өөрчлөх замаар үйлчлүүлэгч иргэдэд ээлтэй, ёс зүйтэй үйлчилгээг үзүүлэх.
Гурав. эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын хөгжлийн стратеги:
3.1.Тусламж үйлчилгээнд чанарын болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний технологийн мөрдөлтийг сайжруулах
3.2. Хүн амын эрэлт хэрэгцээтэй уялдуулан тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж анхан шатны тусламж үйлчилгээг үр дүнтэй, нотолгоо түшсэн, чанартай, ээлтэй болгох
3.3. Аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг бүсдээ жишиг болохоор хөгжүүлж иргэдийн БОЭТ болон 3 дахь шатлалд явах тоог бууруулах, зарим тусламжаар брэнд үйлчилгээг нэвтрүүлэх.
Дөрөв.нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратеги:
4.1. Эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулах.
4.2. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах
4.3. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах
Тав. эм зүй ба дэмжих үйлчилгээний стратеги:
5.1 Салбарын хэмжээнд дэд бүтэц, барилга, автомашин, тоног төхөөрөмжийн хангалтыг стандарт түвшинд хүргэж, засвар үйлчилгээг сайжруулан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг бүрэн хангах.
5.2. Эрүүл мэндийн байгууллагуудын зайлшгүй шаардлагатай эм, стационарын эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.
5.3.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй, чанартай, аюулгүй, шуурхай хүргэх болон мэдээллийг ашиглах, дамжуулах, хүлээн авахтай холбогсон үйл ажиллагааг орон зай, цаг хугацаанаас үл хамааран зохицуулахад мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах.
Зургаа.Эрүүл мэндийн санхүүжилтийн стратеги:
6.1. Төсвийн төлөвлөлтийг оновчтой, бодитой төлөвлөх замаар улсын болон орон нутгийн төсвөөс олгох санхүүжилтийг тогтвортой байлгах
6.2. Эрүүл мэндийн салбарын санхүүгийн болон холбогдох нөөцийн ашиглалын үр дүн, үр ашгийг сайжруулах зорилгоор санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх.