БАГЦ ЦАГ СУРГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнд үзүүлэх төрийн үйлчилгээг цаасгүй, үүдгүйгээр хүргэх зорилт тавин хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл, төгсөлтийн дараах сургалт, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, шалгалтын үйл ажиллагааг цахим платформд нэгтгэх “Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан” програм хангамжийг хөгжүүлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.

Та бүртгэлийн заавартай танилцан програмд бүртгэлээ үүсгээд авах үйлчилгээний зааврын дагуу хүсэлтээ илгээнэ үү.