You are currently viewing “ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ”

“ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ”

🏩Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн газраас “ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНААР ДАРХЛААЖУУЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ 2 ӨДРИЙН СУРГАЛТЫГ 11 сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулж сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, дархлаажуулалтын сувилагч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч зэрэг нийт 94 албан хаагчдыг мэргэжил,арга зүйгээр хангах сургалтанд хамрууллаа.

💁🏻‍♀️Сургалтын нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн газрын дарга Х.Дашзэвэг, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Мөнхзул нар оролцон зорилтот насны хүүхдүүдийг тус дархлаажуулалтад хамруулснаар ирээдүйд үүсэж болзошгүй халдвар, хавдруудаас сэргийлэх чухал ач холбогдолтойг онцоллоо.

📍Монгол улсад умайн хүзүүний хавдрын өвчлөл нийт хавдрын дотор тавдугаарт, эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хавдрын хоёрдугаарт орж байна. Мөн умайн хүзүүний хавдар өвчтэй хүмүүсийн 88% нь хожуу шатандаа буюу хоёрдугаар үеэс хойш оношлогдож байна.

✅Тус вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлнэ.

🦠💉 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын Үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталсан.

❓Яагаад 11 насны хүүхдүүдэд хийх вэ?

Өсвөр насны хүүхдийг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө вакцинд хамруулах нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мөн 11 настай охид хөвгүүдийг дархлаажуулахад үүсэх эсрэг биеийн түвшин түүнээс дээш насныхантай харьцуулахад өндөр байдаг ажээ.

👨‍👩‍👧Эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia нэгдсэн цахим үйлчилгээгээр дамжуулан хүүхдийнхээ ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан талаарх лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг авч болно.

Leave a Reply