МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ БАГЦ ЦАГ БИЕЛҮҮЛЖ СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.  Өргөдлийн маягт  /ЭМС-ын 98 дугаар тушаалаар баталсан загвараар/ энд дарж татаж авна уу.
2.  Байгууллагын албан тоот /ажилгүй бол хувь хүний өргөдөл/
3.  Дипломын хуулбар  /нотариатаар баталгаажуулсан/ 
4.  Иргэний үнэмлэхний хуулбар   
5.  Хугацаа дуусах  лиценз  /эх хувиараа/
6.  Багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт  /хавсаргав/ энд дарж татаж авна уу.
– Багц цагийн сургалтад хамрагдсан сургалтын гэрчилгээнүүдийн хуулбарыг хавсаргах.
7. 3х4 хэмжээтэй зураг 2%
8.  Тэмдэгтийн хураамж төлсөн баримт: 5000 төг
    Хүлээн авагч банк: Улаанбаатар хотын банк
    Дансны дугаар:    2611192214
    Хүлээн авагч байгууллага:СБД.УТХ орон нутгийн төсөв
    Гүйлгээний утга:ЭМХТ  РД- 9086331
9. Эрүүл мэндийн сайдын 98 дугаар тушаалын 1.5 дахь заалтад хамрагдсан 25-аас дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүд дээрх материалаас гадна хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, албан газрын тодорхойлолтыг хавсаргана.
10.2 жилийн эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгуулах их эмч нар:
–       Тасралтгүй 24 сар ажилласан байх /НДД-ын хуулбарыг нотариатаар баталгаажуулж  хавсаргах/
        1-р шатлалын эмнэлэгт 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх
–       Албан газрын тодорхойлолтыг хавсаргана.            
 ЖИЧ: 1. Дээрх материалуудыг бүрдүүлэн байгууллагадаа 2-3 сарын өмнө өгсөн байх
          2. Байгууллагын албан тоотод тухайн мэргэжилтний бүрдүүлсэн материалын хуудасны тоог хүн бүрээр гаргаж хавсаргах буюу тоотод тусгасан байна  
3. Жил бүр цуглуулах ёстой 6 багц цаг /их эмч, эмз үйч/, 3 багц цаг /сувилагч, эх баригч, бага эмч, эм найруулагч/-ыг тухайн жилд нь тооцож, дараа он болон өмнөх онд шилжүүлж тооцохгүй