Эрүүл мэндийн анхны тусламжийн суурь ур чадвар, ач холбогдлыг таниулах зорилгоор цээж шахалт, хажуугийн аюулгүй байрлал, гэмтлийн үед үзүүлэх тусламжийг хэрхэн үзүүлэх талаар хүүхэд залууст мэдээлэл хүргэлээ.
Уг өдөрлөгт Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран оролцлоо. Мөн Улаан загалмайн дэргэдэх Хүүхдийн зөвлөлийн авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүллээ.