You are currently viewing Хавдрын эсрэг төсөл арга хэмжээ батлагдлаа

Хавдрын эсрэг төсөл арга хэмжээ батлагдлаа

✅Тус хөтөлбөрийн зорилго:

Увс аймгийн хүн амын дундах хорт хавдрыг эрт илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмчлэх, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх

✅Хөтөлбөрийн зорилт:

1. Хорт хавдрын эрт илрүүлэгт зорилтот бүлгийн хүн амыг бүрэн хамруулж, эрт оношлох, эмчлэх

2. Иргэдийн мэдлэг хандлага дадлыг судлах

3. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, салбар дундын оролцоог нэмэгдүүлэх

4. Хавдрын үеийн сэргээн засах, хөнгөвчлөх, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

✅Уг асуудлаар аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга, Засаг дарга С.Батжаргал, төлөөлөгч Э.Насанбат, Д.Цэндсүрэн, С.Анхбаяр, Я.Бат-Орших, Э.Нанжид, Ц.Балдорж, С.Батгэрэл, Ц.Цэдэнбалжир, Л.Ганхуяг, С.Цолмон, Д.Төмөр-Очир, Г. Чулуунбаатар, Б.Алтангэрэл Ц.Алтансүх, Р.Баасанхүү, Б.Батмөнх нар санал шүүмжийг гарган Хавдрын эсрэг төсөл арга хэмжээг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Leave a Reply