You are currently viewing ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ЭНЭ 7 ХОНОГТ 5 АЙМАГТ АЖИЛЛАНА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ЭНЭ 7 ХОНОГТ 5 АЙМАГТ АЖИЛЛАНА

📌Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ болон харьяа байгууллагын удирдлагууд орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч буй болон ЭМЯ-аас хэрэгжүүлэх бодлого, Улаанбаатар хотын эмнэлгүүд орон нутгийн эмнэлгүүдтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэрэг тодорхой бодлого, шийдвэр, асуудлуудын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр

/2025.02.04/ Увс аймагт ажиллаж байна.

📌Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрсөн тусламж үйлчилгээг орон нутаг руу чиглүүлэх бодлогын хүрээнд “Төвлөрлийг сааруулах” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний зорилтод алхмуудын нэг нь аймгуудын БОЭТ болон Нэгдсэн эмнэлгүүдэд “Үндэсний баг” ажиллаж мэс засал, үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, тухайн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд онол практикийн сургалт хийх зарчмаар ажиллаж байна.

📌Ингэснээр орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорьж лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж хүлээгдэл чирэгдэл үүсгэх, санхүүгийн дарамтад өртөх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж авах зэргийг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

📌Энэ удаад Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн “Үндэсний баг”-ийн Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж өнөөдрийн /2025.02.04/ байдлаар нийт 98 удаагийн үзлэг хийн, хими бай эмчилгээний 17 асуудал шийдвэрлэж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлэн ажиллажээ.

Эрүүл мэндийн сайд Увс аймагт ажиллаж байгаатай холбоотойгоор аймгийн Засаг дарга С.Батжаргал Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар танилцуулан цаашид:

– Увс аймагт улаан хоолой, ходоодны хорт хавдрын мэс заслын эмчилгээний төв бий болох асуудлыг дэмжин хүний нөөц, тоног төхөөрөмж, сургалтын асуудлыг шийдэх

– Орон нутагт элэгний хорт хавдрын мэс заслын оношилгоо эмчилгээний тусламж үйлчилгээг сайжруулах, нутагшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөц бэлтгэх

-Лавлагаат шатлалын эмч мэргэжилтнүүдийг гадаадад багаар нь сургах мөн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын багийг багаар нь орон нутагт ажиллуулах

-Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулахад анхаарч бодлогын түвшинд дэмжин ажиллахын хүслээ

Leave a Reply