You are currently viewing “Мобайл технологи” төсөл хэрэгжиж эхэллээ.

“Мобайл технологи” төсөл хэрэгжиж эхэллээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төсөлд 2019 онд манай аймгаас Өмнөговь сум дундын эмнэлэг хамрагдаж ЭМЯ, ДЭМБ -ийн санхүүжилтээр 24 сая гаруй төгрөгний багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээ гардан авлаа. “Мобайл технологи” төсөл нь алслагдсан бүс нутгийн багийн иргэдэд мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай чанартай хүргэх зорилготой юм. Увс аймагт 2016 онд Хяргас сум, 2017 онд Малчин сум энэхүү төсөлд хамрагдаж төслийн хэрэгжилт 90% -тай байсан билээ. Мөн орон нутгийн санхүүжилтээр 2019 онд Зүүнговь, Өлгий суманд тус төслийг нэвтэрүүлэхээр ажиллаж байна.