2024 оны 05 сарын 15-16 өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн зүрх судасны эмч, АУ-ны магистр, хүүхдийн ахлах зэргийн эмч Ж.Бат-ундрах, чих хамар хоолойн эмч Б.Энхсайхан “Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавхи олгох” онол, гардан хосолсон сургалт зохион байгууллаа. Сургалтанд ЭМГ, НЭ-ийн хүүхдийн эмч, сум, өрхийн эрүүл мэндийн хүүхэд хариуцсан эмч, аймгийн төвийн сургуулийн эмч нар хамрагдлаа.