Тѳрѳѳс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх тухай ЭМС -ын тушаал, Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн хүрээнд Баг-93 явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх 3-р ээлжийн баг бүрэлдэхүүн 5 сарын 15-16 нд Малчин суманд ажиллаж байна.
Тусламж үйлчилгээнд: Лабораторийн шинжилгээ, зѳѳврийн джиталь рентгенээр цээжний зураг авах, мэдрэл сэтгэц, арьс харшил БЗДХ, шүд, зүрх судас, дотор, хүүхэд, сүрьеэ, эмэгтэйчүүд, ЭХО, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж засах, эрүүл мэндийн мэдээлэл сургалт, мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.