You are currently viewing БАРУУН БҮСИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН V ЧУУЛГАН БОЛЛОО.

БАРУУН БҮСИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН V ЧУУЛГАН БОЛЛОО.

“Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн V чуулган” -ыг 2019 оны 06 сарын 27-29 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү чуулганы ач холбогдол нь баруун бүсийн эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлыг асуудлыг, судлах цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорлиготой юм.

Тус чуулганд ЭМЯ, ДЭМБ, АЧ АУС, АУХ, “Monos group”, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай болон Говь-Алтай аймаг дахь АШУҮИС, ОХУ-ын Тува улсын төлөөлөл аймгийн НЭ –ийн эмч, сумдын эмч, багийн эмч зэрэг нийт 350 эмч мэргэжилтнүүд хамрууллаа. Эрдэм шинжилгээний хурлын 350 ш ном хэвлүүлсэн бөгөөд Ховд аймгаас 7, Завхан аймгаас 7, Говь-Алтай аймгаас 7, Баян-Өлгий аймгаас 4, Тува улсаас 1 илтгэлүүдийг ирүүлсэн байна.

Улаанбаатар хотоос уригдаж ирсэн зочин багш нар орчин үеийн мэдээ, мэдээлэл, нотолгоонд тулгуурласан 11 илтгэл бэлтгэн оролцогчдод танилцууллаа. Харин зохион байгуулагч болох Увс аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 21 эрдэм шинжилгээний илтгэл бичиж зохион байгуулагч нарт хүлээлгэн өгчээ. Мөн аман бус хэлбэрээр буюу ханан хэлбэрээр оролцогч аймаг тус бүрээс 1, Увс аймгаас 6 нийт 12 илтгэл хэлэлцүүллээ.

“Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн V чуулган”-аар хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдээс дараах илтгэлүүд шагналт байранд шалгарлаа. Үүнд:

Аман хэлбэрээр хэлэлцүүлсэн илтгэлүүдээс:

  Байр Сэдэв Аймаг Нэр
1 1-р байр Говь-Алтай аймгийн 0-5 хүртэлх насны хүүхдийн дундах Д амин дэм дутлын тархалтыг судалсан нь Говь-Алтай аймаг Ц.Туяа
2 2-р байр Цус цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн хэрэглээнд хийcэн судалгаа Увс аймаг Ц. Нандинбаяр
3 3-р байр Баруун бүсийн хүүхдийн гэмтлийн шалтгаант өвчлөлийг судалсан нь Говь-Алтай аймаг К.Ерболат
4 3-р байр Проведение профилактических осмотров и диспансеризации населения Республики Тыва в отдаленных кожуунах в рамках Губернаторского проекта «Маршрут здоровья» 2014 год – I квартал 2019 года ОХУ-ын Тува улс Айдын Николаевич Сарылгар
5 Тусгай байр Болрын мэс заслын эмчилгээний харьцуулсан дүн Увс аймаг С. Пүрэвсүрэн
6 Тусгай байр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт мухар олгойн үрэвсэл өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчийн   хүндэрлийн  шалтгааныг судлах нь Завхан аймаг Т. Пүрэвдорж

 

7 Тусгай байр Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа Ховд аймаг Д.Отгонбаяр

 

Аман бус хэлбэрээр хэлэлцүүлсэн илтгэлүүдээс:

  Байр Сэдэв Аймаг Нэр
1 1-р байр “Мөнххайрхан сумын иргэдийн дундах давсны хэрэглээнд хийсэн судалгаа” Ховд аймаг Д.Энхбулган
2 2-р байр Увс аймгийн АНЭ-ээр үйлчлүүлж буй иргэдийн хатгалтын өнөөгийн байдлыг судалсан үр дүн Увс аймаг н.Солонго

 

“Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн V чуулган”-аас дараах зөвлөмжүүд гарлаа. Үүнд:

  1. Баруун бүсийн пренатал төв байгуулах
  2. Эрэгтэйчүүдийн эмч болон кабинеттай болох
  3. Гэмтлийн тасгийг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн хангах
  4. АНЭ –т гэмтлийн чиглэлийн хагалгааг хийх
  5. Хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх дэд хөтөлбөртэй болох
  6. Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийн элэгний В,С вирусын илрүүлгийн асуудлыг шийдвэрлэх
  7. Маммограф аппаратаар АНЭ-г хангах
  8. Халдварт бус өвчний эр илрүүлгийн хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх
  9. Баруун аймгуудын давсны хэрэглээг бууруулах чиглэлээр дэд хөтөлбөр боловсруулах, үр дүнг тооцох
  10. Осол гэмтлийн нас баралттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх
  11. 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад төрөлжсөн тусгай үйлчилгээг нэвтрүүлэх
  12. Алслагдсан аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гадаад, дотоодод суралцах, асуудлыг шийдвэрлэх

Үр дүн: Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах, тэргүүн сайн туршлагыг нэвтрүүлэх, харилцан мэдлэг хуваалцах