You are currently viewing Дэлхийн тамхитай тэмцэх өдрийг угтаж сургалт мэдээлэл хийлээ.

Дэлхийн тамхитай тэмцэх өдрийг угтаж сургалт мэдээлэл хийлээ.

Жил бүрийн тавдугаар сарын 31-ыг дэлхийн тамхитай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриан дор нийт ард иргэдэд тамхины хор нөлөөг сурталчилах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээнд сургалт 31 удаа хийж 1450 хүн хамрагдсан.
Сурталчилгаа 12 удаа хийж 3680 хамрагдсан нийт 5130 хүнд мэдээлэл сурталчилгаа хйилээ.
Тамхийг биш –эрүүл мэндээ сонгоё” нүүр номын хүрээг аймгийн төвд 37 хүн сумдын эрүүл мэндийн төвөөс 25 хүн нийт 62 хүн нүүр номын хүрээнд зургаа байршуулж иргэд олон нийтэд сурталчилсан
Эрүүл мэндийн газраас 5 төрлийн инфографикийг нэгдсэн сурталчилгааны хэлбэрт оруулан 18 сум 4 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эх бэлтгэн хүргүүлсэн. 2 сумын сургууль тамхи эрүүл мэнд гар зургийн уралдаан зохион байгуулж шалгаруулсан
Сургуулийн сурагчдын дунд сургалт 9 сургуулийн 3580 сурагч хамрагдсан тэднээс сургалтын өмнөх, дараахь мэдлэгийн сонжоо авахад мэдлэг 68.9 -84.хувь хүртэл нэмэгдсэн байна.
Аймгийн хэмжээнд архи, тамхи хэрэглэхгүй иргэн, хамт олон шалгаруулах 2 шаттай болзолт уралдааныг 5 сарын хургацаатай зарлаж сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлээд байна.