ОХУ-н Тува улстай хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд 3 сарын 25-ны өдөр Тува улсын ЭМЯ-ны орлогч сайд Монгуш Кудер Кенденович, НЭМТ-н дарга Сарыгар Айдын Николаевич, 1 дүгээр төв эмнэлгийн орлогч дарга Сундуй Луиза Шырапавна, Анагаахын сургуулийн захирал Монгуш Тимофей Токаевич нар Увс аймагт ажиллаж Эрүүл мэндийн газар, АНЭ, ӨЭМТ-н үйл ажиллагаа, уламжлалт сэргээн засахын тусламж үйлчилгээтэй танилцан хамтран ажиллах гэрээгээ сунгалаа. Цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажил, эмч мэргэжилтэн солилцох, Тувагийн Анагаахын коллежд эмч мэргэжилтэн нарыг сургах, хил орчмын сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх болон уламжлалт нөхөн сэргээх, зооноз өвчний талаар хамтран ажиллахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт хийлээ
ОХУ-н Тува улстай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
- Post author:admin
- Post published:March 26, 2019
- Post category:Мэдээ, мэдээлэл / Үйл ажиллагааны