Дүрэм журам тушаал

№ Хөтөлбөрийн нэр үзэх (татах) Батлагадсан огноо Шийдвэрийн төрөл дугаар 1  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ 2013 он ЭМС -ын тушаал 446 2  Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд мөрдөх…

Continue ReadingДүрэм журам тушаал

Танилцуулга

Увс аймгийн ЭМГ-н дэргэдэх эрүүл мэндийн Ёс зүйн салбар хорооны гишүүдийн танилццулга  №  Овог нэр Албан тушаал   Салбарын хороонд гүйцэтгэж буй үүрэг И-мэйл, утас 1  Ванчинхүү Төөрүүл Өсвөр үе Ирээвүй…

Continue ReadingТанилцуулга

Түүхэн замнал

УВС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨН НЬ

1925 оноос “Танхимийн эмнэлэг” 8 хошуу, 41 сум, 115 баг, 660- аад  арвантайгаар   Зоригт хааны байшинд оточ Гончиг,Равжир нарын байгуулсан төвд эмнэлэг  үйлчилж байсан.

БНМАУ-ын 1930 оны  6-р их хурлаас Улаангомд 10 ортой Европ ёсны эмнэлэг байгуулахаар шийдвэрлэснээр  1931 оны хавар  аймгийн төвд  4 модон ортой 3-4 ажилчинтайгаар хүн эмнэлэг байгуулагдан ажиллаж эхэлснээр Увс аймгийн Эрүүлийг хамгаалах байгууллагын анхны суурь тавигджээ.

1932-1936 онуудад  тус аймагт Зөвлөлт /Орос/- ийн  их эмч В.И.Власов “ Орос докторын газар” нэртэйгээр  ажиллаж байсан төдийгүй эмнэлгийн хүчин чадлыг  бэхжүүлэх, барилгатай болгох ажлыг санаачлан хөлсний ажилчид, мужаануудаар анхны барилга бариулж ашиглалтанд оруулан , орны тоог нэмэгдүүлж 1936 оноос 12-13 ажилчинтай, 36 мянган төгрөгийн төсөвтэйгээр ажиллаж эхэлсэн.

1936 оноос Бөхмөрөн, Хяргас сумдад  бага эмчийн салбарыг тус бүр 2 ортойгоор байгуулж, бүх сумдыг баруун зүүн хэсэг болгон Бөхмөрөний салбарт  бага эмч  Сааюу баруун сумдын 97 багийг,  Хяргаст бага эмч Сандагт зүүн сумдын 107 багийг хариуцуулан боловсон эмнэлгийн тусламжийг хөдөөгийн иргэдэд үзүүлж байжээ. (more…)

Continue ReadingТүүхэн замнал