Увс аймагт их эмчийн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, Дэлхийн эмч нарын өдөр, Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтний онол практикийн бага хурлыг угтаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж эмчилгээ оношлогоонд гарч буй тэргүүн туршлагыг дэлгэрүүлж нутагшуулах зорилгоор “ЭРДМИЙН ТОВЧООН-2019” онол практикийн бага хурлыг 2019 оны 3 сарын 26-нд амжилтай зохион явууллаа. Уг хуралд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээ оношлогоонд нэвтрүүлсэн шинэ туршлага, арга барил сэдвийн хүрээнд нийт 20 илтгэл тавигдаж шагналт байруудаа шалгарууллаа.
Тэргүүн байр- Цус цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн хэрэглээнд хийcэн судалгаа сэдвээр их эмч Ц.Нандинбаяр
Дэд байр- Увс аймгийн 2017, 2018 оны дутуу төрөлт, дутуу төрсөн нярайн өвчлөл эндэгдэл түүнд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал сэдвээр их эмч Ц.Байгалмаа
Гуравдугаар байр-“Увс аймгийн сурагчдын дунд амьсгалын замын халдвараас сэргийлэх эрүүл ахуйн зарим мэдлэг хандлагыг үнэлэх нь” сэдвээр Эмг-ын мэргэжилтэн Ц. Наранбат Уушигны бус эрхтний сүрьеэгийн өвчлөлийн байдалд хийсэн судалгаа сэдвээр их эмч Д.Мөнхамгалан
Тусгай байр – Түрүү булчирхайн нээлттэй мэс заслын үр дүнг тооцсон судалгааны үр дүн сэдвээр их эмч Н. Гансүх
Өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, хүн амны мэдлэг, хандлага, дадлын судалгаа сэдвээр Эмг-ын мэргэжилтэн Ц. Зулаа
Шүдний хатуу эдийн дутмагшлын шалтгааныг тодорхойлох нь сэдвээр их эмч М.Оюунчимэг нар шагналт байруудад шалгарлаа.
“ЭРДМИЙН ТОВЧООН-2019” онол практикийн бага хуралд оролцсон илтгэгч, оролцогч, шүүгч нартаа ЭТХ-ийн хамт олноос ажлын амжилтыг хүсье.
ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА