Сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийг чадавхжуулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлт сэдвүүдээр тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын үндэсний сургагч багш нар хичээл орсон бөгөөд сургалтад хамрагдсан төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 110 эмнэлгийн мэргэжилтнүүдэд тасралтгүй сургалтын 2 багц цаг олголоо.
Мөн Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаа.