ДЭМБ аас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах аргачлал” ыг боловсруулан гаргаж хэрэгжүүлж байгаагийн нэг нь монгол улс юм.
ЭМЯ, АИФО байгууллагатай хамтран 1991-2015 он хүртэл “Тэгш дүүрэн “хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэн ХБИ-ийг “Хамт олонд нь түшиглэн сэргээн засах” чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэж байсан. Энэ удаа 3 ээлжийн сургалтаар 21 аймаг 9 дүүрэг бусад эмнэлгүүдийг хамруулахаар АШУҮИС-ийн багш нартай хамтран сургагч багш бэлтгэж байна.
2022 оны 9 сарын 7-9 хооронд 2-р ээлжийн сургалтад 8 аймаг 4 дүүрэг Улсын 2-р эмнэлэг, Өргөө амаржих газар хамрагдсан. Увс аймгаас 2 сургагч багш бэлтгэгдэж сургалтаа хийж байна.
Сургалтад АЗДТГ, ХХҮГ, ЭМГ, АНЭ, ӨЭМТ, Хувийн эмнэлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн, сэргээн засах, хөдөлгөөн засах, сэтгэл засалч, уламжлалтын эмч нар оролцсон.
ДЭМБ-ын ХБИ-д хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аргачлал нь:
“Бүх нийтийн хамралт” уриалгыг бодит болгох зорилгоор боловсруулж, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө болон ХБИ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусадтай адил тэгш, хүртээмжтэй авах, эрүүл мэндийн бодлого тодорхойлогч болон эрүүл мэндийн байгууллагын менежер, ажилтнуудад ХБИ-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгарч буй гол бэрхшээлүүдийг олж илрүүлэх, шийдвэрлэх тал дээр туслах хяналтын хуудас болон зөвлөмжийг багтаасан байна.
Увс аймгийн хэмжээнд 3000 гаруй ХБИ байдаг ба эдгээр хүмүүс нь дан ганц эрүүл мэндийн үйлчилгээг авах бус бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын үйлчилгээг чөлөөтэй авахад саад бэрхшээлтэй байдаг.
Энэхүү сургалтаараа Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? ХБИ-дэд ямар, ямар саад бэрхшээл тулгардаг, тэдгээр хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах ээлтэй орчин бүрдүүлэх, хэрхэн харилцах, цаашид энэхүү тулгамдаж буйг асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, төлөвлөгөө боловсруулж ажилласнаар ХБИ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саад бэрхшээлгүй чөлөөтэй авахад дөхөм болох юм.