“Эрүүл оюутан-Эерэг хандлага” аян явагдаж байна.

Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 20218 оны 11 дүгээр сарын 27 ны өдрийн А/480, А/739 дугаар тушаалын дагуу Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг “Эрүүл оюутан-Эерэг хандлага” уриан дор тус аймгийн Улаангом коллеж, Хөдөлмөрийн дээд сургуулийн 1-р дамжааны суралцагч, оюутан нарт эрүүл мэндийн мэдлэг олгох, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгааг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нар болон АНЭ-ийн сэтгэл зүйч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, өсвөр үеийн зөвлөгч нар 1 өдрийн сургалт зохион байгуулав.