You are currently viewing Компьютер хэрэглээний анхан шатны сургалт зохион байгууллаа.

Компьютер хэрэглээний анхан шатны сургалт зохион байгууллаа.

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслхийн хүрээнд аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 1 их эмч, 1 сувилагчийг 2019.10.29-31 хооронд компьютерийн анхан шатны сургалтанд хамрууллаа.

Тус төсөл нь улсын хэмжээнд Хөвсгөл, Увс хоёр аймагт хэрэгжиж байгаа бөгөөд анхан шатны эрүүл мэндийн байгууллага цахим системийг нэвтрүүлж туршиж явуулах юм.

Цахим эрүүл мэнд төслийн багаас эрүүл мэндийн мэргэжилтэн П.Алтанхуяаг, сургалтын зөвлөх Өлзийтөгс нар ирж нээлт хийж төслийн талаар мэдээлэл өглөө.