You are currently viewing “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа.
dav

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа.

Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрхийн ЭМТ -үүд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг”-ийн арга хэмжээг 2019.04.26-ны 13 цагаас 10-р багийн багийн төвийн байранд зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа дарга нээж үг хэллээ. ХБИ-ийн салбар зөвлөлийн ардын авьяастанууд болон Тэмүүлэл 8-р цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд, НЭ-ийн УСЗЭ-ний тасгийн сувилагч Б. Цэнджав нар урлагын номер үзүүлж мэндчилгээ дэвшүүлэв. Мэдрэлийн эмч С. Булгамаа, Хүүхдийн эмч Н. Сэлэнгэ, ЭХО-ний эмч Я. Алтангэрэл, Уламжлалтын эмч Б. Энх-Эрдэнэ, Г. Тунгалаг эмч нар болон 4 ӨЭМТ-ийн эмч сувилагч нар давхардсан тоогоор 122 хүнд үзлэг, сургалт мэдээ мэдээлэл хийж, Бат-Үржихүй ӨЭМТ “Хэвтрийн өвчтний асаргаа сувилгаа” үзүүлэх сургалт хийлээ. Өдөрлөгийн дараа хөгжөөнт тэмцээн, цэнгээнт бүжиг зохион байгууллаа. Хамтран ажиллаж, хамтран зохион байгуулсан бүх Эрүүл мэндийн салбарийнхандаа ажлын амжилт хүсье