You are currently viewing “Сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа

.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Увс аймагт анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх “Сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал зохион байгуулж ажиллалаа.

🔰Сургалтад аймгийн СЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, нийгмийн ажилтан 30 хүн хамрагдаж, тухайн чиглэлээрээ сургагч багш болон бэлтгэгдэж буй юм. Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний mhGAP хөтөлбөр нь ДЭМБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр бөгөөд ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилготой юм.