Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн газраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл зөв хооллолтын-Гэр зөвлөмж” -өөр иргэдэд зөвлөгөө өгөх өрөөг тохижуулж хүлээлгэн өглөө.

Энэхүү зөвлөгөө өгөх өрөөгөөр үйлчилүүлсэнээр биеийн жингийн индексээ үзүүлж, өдөрт авах уураг, өөх тос, нүүрс усны хэрэгцээг тодорхойлох зэргээр өдөр тутам мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна / Нэгдсэн эмнэлгийн 1 давхар 101 тоот өрөө/