Эрүүл мэндийн салбарын “ЭРҮҮЛ МЭНД 8|20 ЗОРИЛТ”-ын жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх, жирэмсэн үеийн эцэг, эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ЭМГ, АНЭ, ӨЭМТ-үүд хамтран сургалт зохион явууллаа.
Залуу гэр бүл, жирэмсэн эх, шинэхэн аав ээж нар жирэмслэлт, төрөлт, нярайн асаргаа сувилалын талаар эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл дутмаг, төрөх үеийн сэтгэл зүйн бэлтгэл, аав ээж болход өөрийгөө бэлдэх талаар эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаагийн улмаас жирэмсний төрөх үеийн хүндрэл, хожуу үеийн хордлого, дутуу төрөлт, жирэмсэн үеийн бэлгийн замын халдвар, жирэмсэн үеийн таргалалт, том ураг тээх гэх мэт хүндрэлүүд тохиолдож байна. Иймээс гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж эхчүүдийг эрүүл, тайван орчинд төрүүлэхэд уг сургалтын зорилго оршино.
Өнөөдрийн сургалтанд Бат-үржихүй эрүүл мэндийн төвийн харъялалын залуу гэр бүл, шинэхэн аав ээж нар оролцлоо манай сургалтыг жайка олон улсын байгууллагын шугамаар суралцаж ирсэн их эмч, эх баригч нар, мэргэжилтэн нар явуулж байна. Өнөөдөр биднийг дэмжиж ирсэн ирээдүйн аз жаргалынхаа өмнө үүргээ ухамсарлаж ирсэн инээмсэглээр өөрийгөө гоёсон аав ээж, залуу хос, эхчүүдээ баярлалаа.Амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг сургалт хийсэн багийн гишүүдээс хүсэн ерөөе.
дараагийн сургалт 2019 оны III/22-нд ЭМГ-ын хурлын заал Мөнхбишрэлт эрүүл мэндийн төв