You are currently viewing Эрүүл мэндийн яам, АШУҮИС-Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Увс аймгийн эрүүл мэндийн газар хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн Баруун бүсийн Уламжлалт анагаах ухааны Анхдугаар чуулган уулзалт Увс аймагт 2023.06.12,13 өдрүүдэд нээлтээ хийлээ.

Эрүүл мэндийн яам, АШУҮИС-Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Увс аймгийн эрүүл мэндийн газар хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн Баруун бүсийн Уламжлалт анагаах ухааны Анхдугаар чуулган уулзалт Увс аймагт 2023.06.12,13 өдрүүдэд нээлтээ хийлээ.

Тус чуулга уулзалтаар Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, Уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчин, шинэчлэл, оролцоо цаашдын хамтын ажиллагаа, шинээр төгсөн гарч буй эмч мэргэжилтнүүдэд зөвлөх зэрэг асуудлаар хэлэлцэж хамтын ажиллагаагаа нэгтгэх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

АШУҮИС-МАУОУС-н эрдэмтэн багш нар маань хүрэлцэн ирж эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар дээшлүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд өөрсдийн үнэтэй зөвлөгөө зөвлөмжөө сонордуулж, дэмжин тусалж хамтран ажиллаа.

АШУҮИС-МАУОУС-н УАУ-ны тэнхимийн ахлах багш УАУ-доктор, тэргүүлэх зэргийн эмч Н.Занди

АШУҮИС-МАУОУС-н Бариа заслын тэнхимийн эрхлэгч, Жудо бариа засалч, АУ-ны магистр Г.Мөнхзул

АШУҮИС-МАУОУС-н УАУ-ны их эмч, зүү төөнө заслын эмч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Баярмаа

АШУҮИС-МАУОУС-н Жудо бариа засалч, АУ-ны магистр Масатоши Нишикидо багш нартаа Ажлын амжилт хүсье.

УАУ-ны эмч мэргэжилтэнгүүдээ шагнаж урамшууллаа:

ЭМЯ-ны жуух бичиг- Тариалан СЭМТ-н УАУ-ны бага эмч З.Бямбацогт

АЗД-ын жуух бичиг-АНЭмнэлгийн УАУ-ны их эмч Б.Энх-Эрдэнэ

ХХҮГ-н УАУ-ны бага эмч Б.Мартбаяр, Мөнхбишрэлт ӨЭМТ-н УАУ-ны сувилагч Ц.Амаржаргал, Завхан СЭМТ-н УАУ-ны сувилагч Б.Янжиндулам нар шагнагдлаа.

“Эмчилгээний чанар, Инноваци” Эрдэм шинжилгээний бага хуралд:

1-р байр Гэгээнбулаг эмнэлгийн УАУ-ны их эмч А.Лхүндэв

2-р байр Завхан аймгийн УАУ-ны эмч Хүрэлхүү

3-р АНЭ-ийн УАУ-ны тасгийн эрхлэгч, УАУ-ны их эмч, тэргүүлэх зэргийн эмч Г.Дээжмаа нар орлоо.