You are currently viewing Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж нийлүүллээ.

Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж нийлүүллээ.

Баруунтуруун сумын сум дундын эмнэлэгт улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 77 нэр төрлийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ.

Үүнд: Нэн тэргүүнд хэрэгтэй унтуулгын аппарат, өвчтөний хяналтын монитор, хүүхдийн хяналтын монитор, суурин 3D эхо аппарат, тарианы автомат шахуурга, нярайн инкубатор, фото эмчилгээний аппарат, яаралтай тусламж үйлчилгээ 31, эмийн бус эмчилгээ, лаборатори, эмнэлгийн хог хаягдлын менежмент сайжруулах тоног төхөөрөмж 16, шүдний багаж тоног төхөөрөмж 20, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж 6, угаалгын тоног төхөөрөмж 5 ширхэг багаж тоног төхөөрөмжөөр хангагдаж сумын ард иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авах чухал дэмжлэгт ажил боллоо.