Тѳрѳѳс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх тухай ЭМС -ын тушаал, Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн хүрээнд Баг -93 явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх 1-р ээлжийн баг 5 сарын 13 наас эхлэн Ховд суманд ажиллаж байна. Эхний ѳдѳр нийтдээ давхардсан тоогоор 916 хүнд үзлэг шинжилгээ хийсэн байна.

Үүнээс дотор-83, зүрх судас-90, эмэгтэйчүүд-56, мэдрэл-63, хавдар-60, шүд-77, сүрьеэ-107, эхо-144, зүрхний бичлэг-90, хүүхэд-46, шинжилгээ-100

Энэ оны үзлэг шинжилгээний онцлог нь: Цусны ерѳнхий шинжилгээг автомат анализаториор, зѳѳврийн Джиталь рентгенээр цээжний зураг авч, гэрэлд харах, сумын зорилтот бүлгийн хүмүүст үзлэг шинжилгээгээ зориулж байна.