You are currently viewing “ТЭМБҮҮГ УСТГАЯ” арга хэмжээг Давст суманд зохион байгууллаа.

“ТЭМБҮҮГ УСТГАЯ” арга хэмжээг Давст суманд зохион байгууллаа.

Давст сумын ЗДТГ, ЭМТ-ийн санаачлага, хүсэлтийн дагуу ЭМГ, АНЭ-ийн баг бүрэлдэхүүн 2019 оны 09 сарын 10-12 ны өдрүүдэд тус суманд тэмбүү өвчний илрүүлэг шинжилгээг зохион байгуулж ажиллаа.

Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмын хүрээнд хонины бэлчээр, малчны хот, хорооллын төгсгөл, алс холын хилийн заставд хүрч ажиллалаа. 3 өдрийн турш нийт хамрагдвал зохих хүн амын 52.7% буюу 361 хүнийг хамруулсан бөгөөд 10 сарын 01 хүртэл үлдсэн иргэдийг хамруулахаар боллоо.