Цусны даралтын аппарад баталгаажуулж, хяналт үнэлгээ хийж байна.

Увс аймгийн эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс хамтран 2019 оны 4 сарын 4-5 -нд СДЭ, ЭМТ -дэд бүртгэлтэй цусны даралтын аппарат баталгаажуулалт, хяналт хийж багаж тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд:

  1. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7-р зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг хэрэгжүүлэх, хэмжих хэрэгслийг хэмжилзүйн төрийн хяналт, улсын баталгаажуулалтанд заавал хамруулах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас эдийн засаг нийгмийн болон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
  2. Салбар хоорондын хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, анхан шатны эрүүл мэндийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж буй амин чухал багаж тоног төхөөрөмжийн техникийн механик гэмтлээс үүдэлтэй тусламж үйлчилгээний алдаа, зөрчил багасгах
  3. Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй багаж тоног төхөөрөмжийг ашиглалтыг сайжруулах
  4. Хэмжих хэрэгслийн ээлжилт баталгаажуулалт, шалгалт тохируулга /калибровк/-ын төлбөрийг Монгол улсын шадар сайдын 2015 оны Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай А/117 тушаалын дагуу хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн хамтран ажиллаж байна.