Шинэ вакцин нэвтрүүлэх тухай ЭМС-ын А/119 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн тарьдаг вакцинаар 5 сартай хүүхдийг, Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартай хүүхдийг товлолын дагуу 2019 оны 4 сарын 1 нээс дархлаажуулж эхэлнэ.
Шинэ вакцинуудыг нэвтрүүлэх сургалтыг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны халдвар судлагч эмч С. Алтанчимэг Увс аймгийн ЭМГ хамтран 2019 оны 3 сарын 23-нд зохион байгууллаа.
Тус сургалтанд нийт 18 сум 4 өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, вакцинатор зэрэг мэргэжлийн 120 хүн хамрагдлаа.
Саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн тарьдаг вакцин, Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинууд болон шинэ вакцин нэвтрүүлэхтэй холбоотой гарын авлага, сургалт сурталчилгааны материалуудыг сум, өрхийн эмнэлэгүүд хүлээн авч бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Эцэг эхчүүд хүүхдээ товын дагуу заавал хийх товлолын дархлаажуулалтандаа бүрэн хамруулаарай.