“ЭРҮҮЛ МЭНД-8/20” ЗОРИЛТ

1.Эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлнэ.

2.Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

3.Жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулна.

4.Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлнө.

5.Элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж, шинэ эмчилгээ эхлүүлнэ.

6.2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлнэ.

7.Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлнэ

8.Зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг 10000 хүн амд 15 болгон бууруулна.