Сагил сумаас Менингококкын халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй 2019 оны 03 сарын 14 нд холбоотой ЭМГ-ын ХШҮМХ-ийн дарга Ж.Чимгээ, ЭМГ-ын НЭМТ-ийн мэргэжилтэн Ц.Зулаа, АНЭ-ийн халдвартын тасгийн их эмч Н.Туулцэцэг, лабораторийн их эмч Ж. Золжаргал, лаборант С.Буянхишиг нар голомтонд нь очиж тандалт судалгааг хийж, хавьтагсдад хамар залгиурын үрэвсэлт өвчин илрүүлэх үзлэг, нян судлалын шинжилгээ, халдварын өндөр болон бага эрсдэлтэй хавьтагсдад хими сэргийлэлт хийж урьдчилан сэргийллээ. Мөн сумын засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв дээр менингит болон улаан бурхан өвчний тухай, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сургалт сурталчилгааг хийж, гарын авлага тарааж ажиллалаа.
Сагил суманд ажиллалаа.
- Post author:admin
- Post published:March 15, 2019
- Post category:Мэдээ, мэдээлэл