Аймаг орон нутагт томуугийн дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас Увс аймагт 30 сая төгрөгний үнэ бүхий томуугийн эсрэг Оселтамивир эмийг 18 сумын ЭМТ, 4 ӨЭМТ-д хуваарлин өгч үүнээс ачаалал их байгаа аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт 6,400,000₮-ний 1710 ширхэг томуугийн эсрэг Оселтамивир, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нарын эрүүл мэндийг дэмжих зорилгоор 1,500,000₮-ний 3000 ширхэг маскийг Увс аймгийн эрүүл мэндийн газраас гардуулан өглөө.