Дэлхий дахинд 12 сарын 1 – ыг “ДОХ-той тэмцэх” өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү өдрийг угтаж эрүүл мэндийн салбараас иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд: Цагдаагийн газар, Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Хөгжимт драмын театр, Улаангом сумын ЗДТГ, Улаангомд үйл ажиллагаа явуулж буй буудал, цэнгээний газрын эзэд, Хилийн цэргийн 0245-р анги, Улаангом коллежийн ахлах ангийн сурагчид зэрэг байгууллагын 540 хүнд “БЗДХ-аас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт, мэдээлэл зохион байгуулж ажиллаа

“Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа
- Post author:Batzorig Jargalsaikhan
- Post published:November 20, 2023
- Post category:Мэдээ, мэдээлэл
You Might Also Like

“ЭРДМИЙН ТОВЧООН-2019” эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал боллоо.

Орчин үеийн эмзүйн салбарын үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Эмийн хэрэглээний аюулгүй байдал эмийг зөв зохистой хэрэглэе”уриан доор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
