You are currently viewing Өмнөговь СДЭ

Өмнөговь СДЭ

       Танилцуулга

Тус суманд 1938 онд сувилагч Бадам эрхлэгчтэй анхны хүн эмнэлэгийн салбар байгуулагдаж, 1938-1939оны хооронд 1524 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж хүн ардад  европ эмнэлэгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг хүн амд үзүүлж, итгүүлэх, ойлгуулах анхны алхамыг хийжээ.

Эдгээр он жилүүдэд тус сумын хүн амд  Хомбор, Чулуун нар эмнэлэгийн тусламж үзүүлж байсан. Хүн эмнэлэгийн салбар нь 1940 оноос 5 ажилчинтай  бага эмчийн салбар болж эмийн сан, хэвтүүлэн эмчлэх ор, амбулаторын үзлэгийн хэлбэрээр үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлж,  ЗХУ-ын эмч мэргэжилтнүүдтэй хамтран хүн амын дунд өргөн тархсан нийгмийн халдварт өвчнүүдийг илрүүлэн эмчлэх ажлыг хийж байв. Энэ үйлсэд тус салбарын оруулсан хувь нэмэр их бөгөөд бага эмч Мижид, Арьяа нар 1944он хүртэл ажиллсан. Одоогийн Улиастай багийн төв болох Мунживт сумын төв байхад хүний бага эмчийн мэргэжил эзэмшиж  ирсэн 3 . Дорж бага эмчээр ажиллаж бага эмчийн салбарын байшинг өөрсдийн хүч хөрөнгөөр барьжээ. Улмаар 1963 онд сумын их эмчийн салбар болон өргөжсөн ба бага эмч У.Чимэддорж , их эмч Цэвээн нар сумын анхны их эмчийн салбарыг байгуулж ажилласан байна.

У.Чимэддорж нь 1947-1986 он хүртэл 39 жил тус суманд бага эмчээр тасралтгүй ажиллаж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хошой “Алтан гадас” одон “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” –ийн одонгоор шагнуулж байжээ. Анхны мэргэжлийн сувилагчаар Баярмагнай овогтой Лхасай Ховд аймагт сувилагчийн курс төгсөж ирээд 1950-1954 он хүртэл ажиллажээ. Сумын хүн эмнэлэгийн үйлчилгээг хүргэхдээ эхний үед морин өртөөгөөр сүүлдээ ГАЗ -51 машин буухиа шуудангийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг байжээ.  Энэ үед эмнэлэгийн түлшийг 7-р баг хариуцан хангадаг байжээ.

 1965 оноос Сум дундын эмнэлэг болон өргөжин баруун таван сумын дунд /Ховд,Өлгий, Наранбулаг.Хартарвагатайн уурхай/ хүн ардад эмнэлэгийн үндсэн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, түргэн тусламжийн автомашинтай болсон байв. 1965 оноос 3 их эмчтэй болж  А.Цэвээн  Даваадорж Эрдэнэчимэг нар ажиллаж байв. Энэ үед бага эмч Ийшээ,Буяннэмэх, улсын тэргүүний сувилагч Жаргал, сувилагч С.Хөхөө  зэрэг ахмадууд ажиллаж байсан.

 1970-аад онд сум дундын эмнэлэг нь 4 их эмч,лаборант, сувилагч, асран туслах ажилтан нийт 17 орон тоотой болжээ. Улиастай багт багийн бага эмчийн салбар байгуулагдаж Е.Батаа Нортууз, С.Батаа, Ашка, сувилагч Сагы нар үр бүтээлтэй ажиллаж , түргэн тусламжийн автомашин 2, угаалга,гал тогоо, эхчүүдийн амрах байр, амбулатор , стационар, санхүү аж ахуйн хэсэг бүхий материаллаг бааз, тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд бэхжсэн томоохон эмнэлэг болсон  ба нарийн мэргэжлийн болон ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, системийн байгууллагууд дотроо өөрийн байр сууриа эзэлсэн тэргүүний хамт олон болсон .  Тухайн үед  “Алтан гадас одон”,  “Хөдөрмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т У. Чимэддорж,  О. Янжмаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-т Ашка, Х.Нямсүрэн, Эрүүлийг хамгаалахын тэргүүн”-ий ажилтан Гэндэн, Л.Ийшээ, Ү.Төмөрхүү, улсын тэргүүний сувилагч Т. Жаргал,сувилагч А. Сайнхүү  нарын сайчууд ажиллаж байв

 Тус сумын эрхлэгч их эмчээр       Н.Цэвээн          1962-1970 онд

                                                           Даваадорж         1970-1974 онд

                                                           Сүрэнжав           1974-1975 онд

                                                           Батжаргал           1975-1981 онд

                                                           Баянзул               1982-1985 онд

                                                           О.Янжмаа            1985-1997 онд

                                                           З.Алтангэрэл        1997-2009 онд

                                                           Ч.Өргөжих            2009- 2013 онд

                                                           М. Дарьсүрэн       2014 онд

                                                            Ч.Өргөжих           2015 оноос

Энэ хугацаанд тус суманд их эмчээр Бинья, Эрдэнэчимэг, Товорцог, Лхагвасүрэн,Дуламжав, Заяа, Мангаа, Алтантуяа, Баасандорж , Ичинхорлоо, Должинсүрэн, Цэцэгдулам нарын их эмч ажиллаж байв. Одоо манай Сум дундын эмнэлэг нь 1991 онд ашиглалтанд орсон 160,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй төрөлжсөн тасаг /амбулатор, эмийн сан бүхий 2009 оны 07 сарын 1-ээс Сум дундын эмнэлэгийн статустай нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай эмнэлэг нь 18 ортой, 7 их эмч, 2 эх баригч,  бага эмч-7, нийгмийн ажилтан-1, лаборант-1, Арга зүйч-1, Вакцинатор, Сувилагч 7 ,Нягтлан-1 Нярав -1, жолооч -1, Тогооч-1, үйлчлэгч-3, угаагч-1 8 туслах ажилтантайгаар  өөрийн үйлчлэх хүрээний 4679  хүн амд урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг явуулж байна. Жилдээ дунджаар 14000 гаруй хүнд амбулаторын үзлэг хийж, 652 өвчнөн хэвтүүлэн эмчлэн, мухар олгойн мэс засал 50-60, 100-120 гаруй эхийг жирэмсэний хяналтанд авч, сумандаа 60-70 эхийг төрүүлж,800-934 дуудлаганд үйлчлэн, 1200 хүүхдийг вакцинд хамруулж үйлажиллагаа явуулж байна