Увс аймгийн Бөхмөрөн СЭМТ, Өмнөговь СЭМТ, Хяргас СЭМТ, Зүүнхангай СЭМТ, ЭБАЖИ эмнэлэг тус бүр 2022.08.11-2022.08.19-ны өдрүүдэд Магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдлаа. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд: Ахлах: н.Цэцэгмаа, гишүүд: н. Баярмаа, н.Эрдэнэцэцэг, н.Цэцэгмаа Үнэлгээг хийхдээ эмнэлгийн гадна болон дотор обход үзлэг, бүх өрөө, тасалгаанд тойрон үзлэг хийн, Амилуулах суурь тусламж, Лавшруулах тусламж, Зүрхний цахилгаан бичлэг холбох, Монитор холбох, Булчин тариа хийх, Гар угаах зэрэг гардан үйлдлүүдээр болон эмч, ажилчдаас мэдлэг шалгах байдлаар шалгаж мөн Магадлан шинжлэх шалгуур ЭМС-ын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/179 тоот тушаалын дагуу бичиг баримт шалгуулж, хяналт үнэлгээ хийлгэж амжилттай МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ. Магадлан итгэмжлэлийн хяналт үнэлгээ болон дүнгийн хуралд: Ахлах: н.Цэцэгмаа, гишүүд: н. Баярмаа, н.Эрдэнэцэцэг, н.Цэцэгмаа шинжээчид болон Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа, УТСХ-ийн дарга Б.Буяа, ХШҮМХ-ийн дарга Ж.Чимгээ бусад холбогдох мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн байгууллагуудын ЭМТ-ийн дарга болон бусад ажилтнууд хамрагдав.