Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар Хавдрын эсрэг төсөл арга хэмжээг хэлэлцэж байна. Энэ хүрээнд төсөл арга хэмжээг аймгийн ЭМГ-ын дарга Х.Дашзэвэг танилцуулаа. Тухайлбал хавдрын эсрэг төсөл арга хэмжээний шалгуур үзүүлэлтэд 2028 он хүртэл 4 жилийн хугацаанд 18-аас дээш насны иргэдийн эрт илрүүлгийн хамрагдалт 40 хувьтай байгааг 80 хувьд хүргэх, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө өгөх сургалтад 45,000 иргэнийг хамруулах, нөлөөллийн ажил зохион байгуулах 200 сайн дурын ажилтанг бэлтгэх, хүний папиломма вирусийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг 80 хувьд хүргэх, өсвөрийн сургагч багш нарыг бэлтгэх, эрсдэлт бүлгийн хүн амыг эрт илрүүлэгт хамруулах зэрэг хэд хэдэн ажлыг тусгажээ.