You are currently viewing Төрөлжсөн төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө

Төрөлжсөн төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө

Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд АХБ-ны “Эрүүл мэнд хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд нэмэлтээр 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах шийдвэр гарсан. Тус төслийн нэг хэсэг болох “Амьсгалын аппарат” -ыг харьяа III шатлалын эмнэлэгүүдэд хүлээлгэн өглөө.
Дээрх аппаратыг хилээр нэвтрүүлэхэд УОК, Монгол Улс дахь ЭСЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллагууд цаг алдалгүй хурдацтай хамтран ажиллалаа.

Энэ удаа III шатлалын эмнэлэгүүдэд ХБНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан өгсөн юм.
Хоёр дахь ээлжийн амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөх үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд ажлуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгаа амьсгалын аппаратаар хангаж байгаа. Энэ хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкнаас 400, ДЭМБ-аас 125, АНУ дахь элчин сайдын яамнаас 50 амьсгалын аппарат авч байгаа. Энэ удаа нэмэлтээр 175 амьсгалын аппаратыг төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлээд байна. Удахгүй аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан өгнө. Аймгуудаа хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна” хэмээн онцоллоо.