ЭМЯ, ДЭМБ, НҮБ-н ХАС, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр орон нутагт Эрүүл мэндийн байгууллагад Коронавируст халдвар /COVID-19/-ын сургагч багш бэлтгэх сургалт аймгийн төвд 2020 оны 06 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн сургагч багш нар 20 сургагч багшийг удирдлага зохион байгуулалт, эмнэл зүй, халдвар хамгаалал, хүүхэд, эхчүүдийн тусламж үйлчилгээ, лабораторийн шинжилгээ оношлогооны чиглэлээр бэлтгэлээ.
Орон нутагт бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид АНЭ, өрх, сумын ЭМТ болон хилийн цэргийн ангиудад сургалтыг зохион байгуулах юм. Үндэсний сургагч багш нар 6 сарын 3 -нд маргааш Давст суманд ажиллаж сургалт зохион байгуулахаас гадна Коронавируст халдвар /COVID-19/-ын сэргийлэлт хяналт, эмнэлгийн бэлэн байдалд үнэлгээ өгч ажиллана.