“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээё сэдэвт дэлхийн өдрийг” угтаж тус аймгийн Эрүүл мэндийн салбараас орон нутгийн салбарын онцлогтой холбогдуулан 10 гаруй ажил хийх нэгдсэн төлөвлөгөөг гарган ЭМГ-ын даргаар батлуулан харьяа салбар нэгж бүрт хүргүүлэн үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, Үйлчлүүлэгч, олон нийтэд сургалт хийж гарын авлага боршур бэлтгэн түгээж, Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэгч иргэдээс санал хүсэлт, судалгаа авч нэгтгэн ажилдаа дүгнэлт хийн ажиллаж байна.
Орон нутгийн МВС, Увс нам бус телевизээр тэмдэглэлт өдрийн арга хэмжээний тухай мэдээллийг олон нийтэд түгээсэн. Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэ, Халдвартийн тасгийн эмч мэргэжилтэн, үйлчлүүлэгч нар болон Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн, өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгч иргэд нийт 130 хүнд сургалт сурталчилгаа зохион байгуулав.