“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулагдаж буй дархлаажуулалтын 10 хоногийн үйл ажиллагааны нээлтийг 4-р сургууль, “Бат – Үржихүй” ӨЭМТ-тэй хамтран зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд 5-18 насны хүүхдүүд өөрийн харъяа өрх, сумын эрүүл мэндийн төв болон сургууль, цэцэрлэгээр дамжуулан Улаанбурхан, Улаануудын эсрэг вакцинд хамрагдах юм.