You are currently viewing Увс аймгийн 5-18 насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтанд хамруулна.

Увс аймгийн 5-18 насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтанд хамруулна.

“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор 2019.05.15-аас эхлэн 25 ны хооронд 05-18 насны хүүхдүүдийг Улаанбурхан, Улаануудын эсрэг вакцинд хамруулах үйл ажиллагааны хүрээнд сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч, вакцинатор нарт чиг баримжаа олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн 5-18 насны 25000 гаруй хүүхдийг нэмэлт дархлаажуулалтанд хамруулах бөгөөд иргэд өөрийн харъяа өрх, сумын эрүүл мэндийн төв болон сургууль, цэцэрлэгээр дамжуулан тус үйл ажиллагаанд хамрагдах юм.