Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Увс аймгийн ИТХ-аар “Хавдрын эсрэг хөтөлбөр” батлагдан хэрэгжиж эхлээд байна. Уг хөтөлбөрийн суурь үзүүлэлтээр шаардлага хангасан ЭХО-ны хангалт нийт сумдын 50%, өрхийн эмнэлгүүдэд 25%-тай байсан бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан Увс аймагт ажиллах хугацаандаа үлдсэн сумдын холбогдох тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгснөөр 2025 оны эхний улирлын байдлаар Увс аймгийн сумууд 100% ЭХО-ны аппараттай боллоо.
Ийнхүү аппаратуудыг ашиглах, иргэд хүн амыг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлийг эрт үед нь оношлох зорилтын хүрээнд ЭХО-ны сургалтыг Монголын хэт авиа оношилгооны нийгэмлэгийн тэргүүн, Төрийн соёрхолт, МУ-ын элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн, клиникийн профессор, дүрс оношилгооны эмч Б.Эрдэнэбилэгээр ахлуулсан баг Увс аймагт зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга С.Батжаргал сургалтын явцтай танилцаж хөтөлбөрийн зорилго, төлөвлөгөө, ач холбогдлыг танилцууллаа. Мөн сумын эмч мэргэжилтнүүдийг тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Дээрх сургалтын үр дүнд зонхилон тохиолдох хавдрыг эрт үед илрүүлэх, ялангуяа сум, өрхийн эрүүл мэндийн төв болон анхан шатанд нь илрүүлэлтийг сайжруулах, хавдрын сэжигтэй иргэдийг цаг алдалгүй дараагийн шатны байгууллагад шилжүүлэх давуу талтай юм. Мөн сургалтад хамрагдсан эмч нарт цаашид бие даан судлах ном, гарын авлага олгосноор эмч, мэргэжилтнүүд ажлын байрандаа сурч, мэргэших боломж үүсэж байна.