ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

ЭМЯ-ны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Н.Долгорсүрэнгээр ахлуулсан баг Увс аймагт 2025 оны 04 дүгээр сарын 08-15 өдрийг хүртэл төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулж байна. Увс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэнд, боловсролын сургалтын байгууллага, усаар хангагч байгууллага, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 20 объектод хамрагдана. Төлөвлөгөөт хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч үр дүнгийн хурал хийж ажиллана.

Хяналт шалгалтад хамрагдах газрууд: Эрүүл мэндийн 3 байгууллага, Боловсролын байгууллагуудаас Улаангом коллеж, хувийн болон улсын цэцэрлэгүүдийн төлөөлөл, Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл, “Чандмань Увс” /бохир ус цэвэршүүлэх байгууламж/, “Увс хүнс” зэрэг түүврийн аргаар сонгогдсон байгууллагуудад хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ. Хөдөө орон нутгаас төлөөлөл болж Цагаанхайрхан сум сонгогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *