УВСЫН ЦАГААН НӨМРӨГТӨНҮҮД “HEALTH CUP-2025” ТЭМЦЭЭНД БАРУУН БҮСЭЭ ТӨЛӨӨЛЖ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

🥈Эрэгтэй волейбол II байр

🥈 Эмэгтэй сагсан бөмбөг II байранд орж урд өмнө нь үзүүлж байгаагүй гайхалтай амжилтыг үзүүлж чадлаа

-Баруун бүс /Увс, Говь-Алтай,Ховд, Баян-Өлгий/-ийн баг тамирчдын нийт дүнгээр 🏆4-Р БАЙРАНД орлоо.

Энэхүү тэмцээн нь:

Эрүүл мэндийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил “ONE HEALTH-ONE FAMILY” уриан дор УНТЭ-ийн 100 жилийн ойн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдсан.

Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, ажилтнууд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа ур чадвараараа сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартс, е-sport гэсэн 6 төрөлд өрсөлдсөн.

Тэмцээнд баг тамирчдаа бүх зүйлээр дэмжсэн:

📌Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн УДИРДЛАГА, хамт олон

📌Эрүүл мэндийн газрын УДИРДЛАГА, хамт олон СЭМТ, ӨЭМТ

📌Зоонозын өвчин судлалын төвийн УДИРДЛАГА, хамт олон

📌ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Ц.Мэндбаяр

📌 Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Ж.Чимгээ

📌 НЭ-ийн ЗҮРХ судасны их эмч Т.Амарзаяа

📌 Д.Доржготов танд болон резидент эмч /Ананд, Цэвээн, Сүхбат, Анхбаяр, Пүрэв-Очир, Анхцэцэг, Намжилмаа/

нартаа баг тамирчдынхаа өмнөөс маш их баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Увс аймгийн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагч нартаа болон багынхаа тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *