Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Physical Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124
Монгол улсын баруун бүсэд 2019-2023 онд хэрэгжүүлсэн “Түнхний үений дутуу хөгжилтэй нярайд хийгдэх асаргаа, сувилгааны аргачлалыг нэвтрүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах” ОУ-ын цахим хуралд Увс аймгийн ЭМГ, НЭ-ийн баг оролцож, үр дүнгээ амжилттай хэлэлцүүллээ.
Хурлыг Японы Саппора хотын Их сургуулийн хүндэт профессор, дэд захирал асан Мацүүра Казүё, ЭХЭМҮТ-ийн сургалтын албаны төгсөлтийн дараах сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Пүрэвдаваа нар удирдан явууллаа.
Увс аймгийн хэмжээнд 2019-2023 онд 9172 эх төрснөөс 87,6% /8040/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсний 45,08% нь сумдаас ирсэн эхчүүд байна.
Энэ 5 жилийн хугацаанд 7858 нярайг ЭХО оношлогоонд хамруулахад 2465 буюу 31,3% нь түнхний үений дутуу хөгжилтэй /2а хэлбэр / оношлогдсон байна. Асаргаа сувилгааг 1 сар хийгээд давтан ЭХО-р оношлоход 2-р хэлбэрээс 1-р хэлбэрт 89,8% нь шилжсэн үр дүн гарсан байгаа нь нярайн түнхний үений дутуу хөгжлийг эрт үед нь оношлож, хүндрэлээс сэргийлж чадаж байна.
Тулгамдаж буй асуудал: 1.Сумдаас ирж ЭХО-д үзүүлэх боломж муу байна. Зөвхөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ЭХО-д үзүүлдэг учир цаг агаарын эрс тэрс уур амьсгал, алслагдсан байдал, нүүдлийн малчдын амьдралын нөхцөл, уламжлалт ёс, зам харгуй, унаа машины боломжгүй байдал. 2.Нярайн асаргаа сувилгаа, эцэг эхийн мэдлэг, хандлага, живх авах санхүүгийн боломж муу, мөн живх харшлах гэх зэрэг 3. Сумдад түнхний ЭХО харах эмч, тоног төхөөрөмж байхгүй зэрэг асуудлыг тодорхойлов.
Цаашид:
1. Хүүхдийг зөв өсгөн бойжуулах асаргаа сувилгааны 5 зарчмыг төрсөн эхчүүд, асран хамгаалагч нарт зааж сургаж, хандлагыг өөрчлөх