Нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 22 ны өдрийн 10 цагаас  Хөдөлмөрийн баатар Халтарын Дэлэгийн нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн гадна талбайд үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн,  ЗДТГ-ын НБХ-ийн дарга С.Амраа, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга Б.Бумбаяр, аймгийн төвийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, ӨЭМТ, АНЭ болон ЭМГ-н  эмч мэргэжилтэн нар оролцов.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр шүдний 5 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчилсан самбар, үзлэгийн журам, багаж, урвалж оношлууруудыг иргэдэд таниулан сурталчиллаа.

Мөн 5-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд урлагын номер үзүүллээ.