Мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд эрүүл энх ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсье.

Увс аймгийн эрүүл мэндийн газар нь иргэдээ дээдэлсэн тэгш хүртээмжтэй чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын  нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилт болон  эмч эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд  удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах, хянах,  үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй ил тод, иргэдийн оролцоог хангасан байх зарчмаар явуулдаг   үндсэн үүрэг бүхий  Аймгийн засаг даргын  хэрэгжүүлэгч агентлаг юм.

Өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах  асуудлаар хөтөлбөр, стратеги, төлөвлөлт хийх, бусад салбар иргэдийн оролцоог хангах хэрэгжилтийг зохион байгуулах,  байгууллага иргэдэд сурталчлах, аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн талаархи зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэмжээг мөрдүүлэх, үйлчлүүлэгч төвтэй чанартай аюулгүй тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд  иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв, оновчтой бодлогоор хөгжүүлэх,  үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээтэй холбогдон гарсан иргэдийн санал хүсэлт гомдлыг барагдуулах, шийдвэрлэхэд  онцгой анхааран ажиллаж байна. Манай байгууллага нь үйл ажиллагаагаа олон нийтэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод  хүргэх зорилгоор мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна.

Үүний нэг илрэл нь  энэхүү цахим хуудсыг шинэчлэн ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, ярилцлага, зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг, аймгийн эрүүл мэндийн харъяа байгууллагуудын  мэдээлэл болон үйл ажиллагаатай холбоотой тайлан, зар, санал хүсэлт зэрэг цахим хэлбэрээр түгээж болох олон талын мэдээллийг авах боломжтой юм.

Та бүхэн манай цахим хуудасны байнгын уншигч байж, бидэнтэй санаа бодлоо байнга хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

УВС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА                                                     Ц.ОТГОНБАЯР