Аймгийн хэмжээнд 2019 онд 13 эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэл ажилдаа ороод байна. 2019 оны  1 сарын 20 -нд магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан 5 эрүүл мэндийн байгууллагыг ЭМЯ –ны магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн магадлан итгэмжлэгч нар ирж хяналт үнэлгээ хийсэн ба үндэсний зөвлөлийн хурлаар орж байна. 2019 оны 3 сарын 1 нд магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан 3 нь ЭМБ –ийн Ми –д орох хүсэлтийг ЭМХТ –д хүргүүлсэн. 2019 оны 8 сарын 31 болон 12 сарын 1 -нд МИ дуусаж байгаа 5 нь ЭМБ –ийн МИ –д орох бэлтгэл ажил хүсэлтийг хангуулан ЭМГ -аас  заавар зөвөлгөө өгч, ЭМС –ийн 2013 оны 437 тоот, 2015 оны 363 тоотоор хяналт үнэлгээ хийлээ. ЭМХТ –өөс 2019 оны 1 сард, сонгогдсон 7 нь ЭМБ –д хяналт үнэлгээг хийж дундаж үнэлгээ 70,4% -тай гарсан ба зөвлөмж болон албан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.