You are currently viewing ОРОН НУТАГТ ХУУЛЬ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ

ОРОН НУТАГТ ХУУЛЬ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ

📌📌📌Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, эм хангамжийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг сайжруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эмийн жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, таниулах зорилгоор энэ сарын 16,17-ны өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран эм хангамжийн байгууллагын дарга, эрхлэгч, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн, нийт 70 гаруй ажилтанд танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, дотоод хяналт шалгалтын журам, цахим жор бичилтийн өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, цаашид анхаарах асуудлын талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Оюундарь мэдээлэл өгч, санал солилцлоо.